Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм судалгаагаар Монгол улсын нийт өрхийн 70 орчим хувь нь дунджаар 1.2 сая төгрөгийн зээлтэй байна гэх үзүүлэлт гарчээ.
Уг зээлээс гадна банк бус санхүүгийн байгууллагад 300-400 мянган төгрөгийн зээлтэй байгаа юм байна. Өрхийн дундаж зээл өнгөрсөн оны мөн үеэс ₮100,000 гаруйгаар нэмэгджээ.
Сонирхуулахад Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний долоон сарын үзүүлэлтээр нэг өрхийн сарын дундаж зарлага 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 86.7 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 59.6 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!