Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын БААТАР цол хүртээлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чөлөөлөх дайны 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ахмад дайчдад төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Монгол Улсын Баатар цолоор:

  • Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер Ундрахын Доржпаламыг

Улсын баатар У.Доржпалам нь эх орныхоо төлөө 50 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа Хилийн цэргийн 12 дугаар отрядын туслах офицероос ажлын гараагаа эхэлж, Чөлөөлөх дайнд оролцон, сум, нэгдлийн дарга, Ардын Депутатуудын Хурлын хэлтсийн дарга хүртэл дэвшин ажиллаж байсан юм.

 Сүхбаатарын одонгоор:

  • Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, Тамсагийн 27 дугаар отрядын эмнэлгийн албаны сувилагч, түрүүч Цэрэнгийн Чимэдцэрэн,
  • Эх орны дайны үед фронтод бэлэг хүргэгч Сүрэнхорын Цэгмид,
  • Хилийн 31 дүгээр отрядын ахлагч, сумангийн жагсаалын дарга Шаравын Цээрэв,
  • Ахмад дайчин, Хилийн цэргийн 24 дүгээр отрядын жагсаалын дарга, ахлагч Дорлигжавын Цанжид,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Тавдугаар морьт дивизийн байлдагч Бухын Зундуй,
  • Дотоодыг хамгаалах яамны тусгай хорооны байлдагч Намсрайн Пүрэвжалба,
  • Есдүгээр морьт хорооны гуравдугаар сумангийн байлдагч Бадамын Дорж,
  • Хилийн цэргийн 20 дугаар отрядын штабын бичээч, байлдагч Гомбосүрэнгийн Шагдар,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Тавдугаар дивизийн Их бууны хорооны наводчик, түрүүч Батсүхийн Шагдар,
  • Хилийн цэргийн 27 дугаар отрядын жагсаалын дарга, түрүүч Шийрэвсамбын Чимэддамба,
  • Байшинтын 7 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны байлдагч Яринпилын Өсөх,
  • Тавдугаар дивизийн 14 дүгээр морьт хорооны байлдагч Гомбын Чогсомжав,
  • Матадын 8 дугаар дивизийн байлдагч Ядамжавын Алтангэрэл нарыг шагналаа.

Төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдийн хамгийн залуу нь 99хамгийн ахмад нь 105 нас сүүдэр зооглож байгаа аж.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг