Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөлийн Цагаан-Уул суманд тарваган тахлын хүний өвчлөл бүртгэгдэж, аймагт орох, гарах хөдөлгөөнийг 10 хоног хаажээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөвсгөл аймгийн Цагаан Уул суманд 2025 оны есдүгээр сарын 3-ны өдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдэж өвчтөн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Аймгийн онцгой комисс, Зоонозын Өвчин Судлалын Төв, Эрүүл Мэндийн Газар, Нэгдсэн Эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд холбогдох хариу арга хэмжээг зохион байгуулж нөхцөл байдлыг хянан ажиллаж байна.

Одоогоор аймгийн онцгой комиссын шийдвэрээр тус аймагт орох, гарах хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаанд хааж хөл хорио тогтоосон. Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ), ЗӨСҮТ-өөс тус аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний нөхцөл байдалд мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм. Иргэд та бүхэн эрсдэлт зан үйлээс ангид байж тарваган тахал өвчнөөс сэргийлнэ үү гэж ЭМЯ-наас мэдээлэв.