ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН
Өнөөдрөөс нийслэлийн гол замуудад ухаалаг камерын хяналт эхэллээ
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах зорилгоор өнөөдрөөс эхэлж нийслэл Улаанбаатар хотын гол зам, уулзваруудад ухаалаг камерын хяналт идэвхэжлээ.
Камерын хяналт тавигдсан байршлууд
- Энхтайваны өргөн чөлөө – Төв шуудан,
- Улаанбаатар их дэлгүүрийн уулзвар • Нарны зам – 120 мянгат,
- ТЭЦ–4 орчим,
- Чингисийн өргөн чөлөө – Дүнжингарав худалдааны төвийн уулзвар,
- Энхтайваны өргөн чөлөө – Баянзүрхийн шинэ гүүр орчим,
- Баруун 4 зам, Зүүн 4 замын уулзварууд,
- Яармаг чиглэл, Нисэхийн зам,
- Энхтайваны өргөн чөлөө – Соёлын төв өргөө, Цагдаагийн академийн уулзвар.
Эдгээр камер нь
- Улаан гэрэл зөрчих
- Гар утас ашиглах
- Зөвшөөрөгдөөгүй эгнээгээр явах
- Хурд хэтрүүлэх
- Суудлын бүс зүүхгүй байх,
- Дугаарын хязгаарлалт зөрчих зэргийг илрүүлж торгууль оногдуулна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
