ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум 220 кВ-ийн дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид гал түймэр гарчээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орхон аймгийн Баян-Өндөр сум 220 кВ-ийн дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид гал түймэр гарсан дуудлага өчигдөр буюу 09 сарын 03-ны 18:55 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 19:23 цагт зогсоож 19:43 цагт бүрэн унтраажээ.