Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Gartner® Magic Quadrant™-ийн “Hybrid Mesh Firewall” ангиллын тэргүүлэгч Fortinet — Accelerate Asia 2025 арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулна

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 9 сарын 4
Сурталчилгаа

Кибер аюулгүй байдлын орчин урьд өмнөхөөсөө илүү хурдтай өөрчлөгдөж буй энэ үед байгууллагууд өөрсдийн гибрид орчныг найдвартай хамгаалах зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Дэлхийд сүлжээ болон аюулгүй байдлын технологиор тэргүүлэгч Fortinet компани байгууллагуудад энэхүү сорилтыг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг.

зураг
 

2025 оны Gartner® Magic Quadrant™-д Fortinet компани Hybrid Mesh Firewall ангилалд “Тэргүүлэгч”-ээр шалгарч, “Хамгийн өндөр гүйцэтгэлтэй” гэсэн үнэлгээ авсан нь тус компанийн технологийн давуу талыг дахин нотоллоо. Fortinet-ийн Hybrid Mesh Firewall шийдлүүд нь тусгайлан бүтээсэн ASIC чип, FortiOS нэгдсэн үйлдлийн систем ба хиймэл оюун ухаанд суурилсан автоматжуулалтыг ашиглан дата төв, үүлэн орчин болон алслагдсан орчинд зориулсан өргөтгөх боломжтой, нэгдсэн хамгаалалтыг хүргэдэг.

Ийнхүү Fortinet нь Gartner Magic Quadrant-д 12 дахь удаагаа багтсан бөгөөд энэ нь тус компанийн кибер аюулгүй байдлын салбарт тасралтгүй инновац бүтээж, амжилттай хэрэгжүүлж байгааг харуулж байна.

Gartner-ийн үнэлгээгээр баталгаажсан гол үнэ цэнүүд:

  • Аюулгүй байдлын нэгдсэн архитектур: FortiOS болон FortiGuard Labs-ийн заналхийллийн мэдээлэл, AI-д суурилсан хамгаалалтыг нэг платформ дээр нэгтгэснээр ажиллагааг хялбарчилж, аюул заналхийлэлд илүү хурдтай хариу үзүүлдэг.
  • AI болон пост-квантын инновац: FortiAI-Assist (GenAI + AIOps) гэх мэт шинэ боломжууд болон пост-квант криптографийг эрт үеэс нэвтрүүлснээр Fortinet ирээдүйн найдвартай хамгаалалтын үндсийг тавьсан.
  • Үйл ажиллагааны уян хатан байдал: Хэрэглээнд суурилсан FortiFlex лицензийн загвар нь байгууллагад хэрэгцээнээсээ хамаарч тоног төхөөрөмж, виртуал эсвэл үүлэн дээр галт ханын шийдлийг сонгон ашиглах боломж олгодог.

Fortinet Accelerate Asia 2025 – Монголд

2025 оны 9-р сарын 10-нд Улаанбаатар хотод Fortinet Accelerate Asia 2025 – Монгол арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ нь Хонг Конг, Сөүл, Шанхай, Тайпэй, Макао зэрэг Хойд Азийн 10 хотыг хамарсан аяллын нэг хэсэг юм.

зураг
 

Fortify Your Tomorrow” уриан дор зохиогдох тус арга хэмжээнд Ази даяарх 180 гаруй кибер аюулгүй байдлын удирдагчид, мэргэжилтнүүд болон түншүүд оролцоно. Оролцогчид бүс нутгийн кибер аюулгүй байдлын чиг хандлага, хууль эрх зүйн зохицуулалт болон Fortinet-ийн AI-д суурилсан шинэ шийдлүүдийн талаар Fortinet-ийн удирдлагууд болон мэргэжилтнүүдээс шууд сонсох боломжтой.

Арга хэмжээний онцлох хэсгүүд:

  • Кибер аюулгүй байдлын зөвлөлийн илтгэл: Бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар;
  • Fortinet хэрэглэгчдийн хэлэлцүүлэг: Банк, харилцаа холбоо болон чухал дэд бүтцийн салбарт Fortinet-ийн шийдлийг амжилттай нэвтрүүлсэн туршлагууд;
  • Fortinet технологийн үзэсгэлэн: AI-д суурилсан заналхийллийг илрүүлэх, SD-WAN, пост-квант криптографийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг танилцуулна.

Дижитал ирээдүйг хамтдаа хамгаалцгаая

Gartner-ийн үнэлгээ болон бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд зохиогдох Accelerate Asia арга хэмжээ нь Fortinet компанийг гибрид, тархмал, динамик орчны хамгаалалтын шинэ жишгийг тогтоогч болохыг бататгаж байна.

Hybrid mesh firewall нь орчин үеийн кибер хамгаалалтын архитектурын тулгуур болон хөгжиж буй энэ үед Fortinet-ийн AI-д суурилсан хамгаалалт болон суурилуулалтын уян хатан сонголтууд нь  байгууллагуудыг зөвхөн өнөөдрийн аюул заналд бус, ирээдүйн сорилтуудад ч бэлэн байхад тусалдаг.

“Fortinet Accelerate Asia 2025 – Монголд” арга хэмжээнд оролцохыг урьж байна.

зураг
 

📍 Shangri-La Hotel Ulaanbaatar, Олимпийн гудамж 19, Сүхбаатар дүүрэг-1, Улаанбаатар, Монгол Улс 14241

📅 2025 оны 9-р сарын 10, Лхагва гараг

🔗 events-fortinet.com/Accelerate-ASIA-2025-MG

👉 2025 оны Gartner Magic Quadrant: Hybrid Mesh Firewall тайланг бүрэн татаж авах боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.