Монгол Улсын газрын гишүүд Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд өнөөдөр оролцсон байна.
1933 онд байгуулагдсан тус боомтын шинэ бүтээн байгуулалтад 14.9 тэрбум төгрөгөөр 1.7 км тусгаарлах зурвастай авто зам, 7,000 метр квадрат талбай бүхий авто зогсоол, 30,000 метр квадрат доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээ барьжээ.
Мөн 7.8 сая ам.долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, ухаалаг цахим гарц, хяналтын рентген болон лабораторийн иж бүрдлийг бүрэн ашиглалтад оруулж, зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн таван барилга, 6000 метр квадрат ногоон байгууламж байгуулжээ.
Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, ложистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!