Олон улсын төлбөр тооцоо илүү хялбар боллоо
Капитрон банк энэ оны дөрөвдүгээр сард Сингапурт төвтэй олон улсын төлбөр тооцооны технологийн компани Thunes-тэй стратегийн түншлэл байгуулж, гадаад гуйвуулгын үйлчилгээндээ уг системийг нэвтрүүлсэн байна. Ингэснээр тус банк нь Thunes-ийн төлбөрийн системийг ашигласан Монголын анхны арилжааны банк болжээ.
Thunes нь дэлхийн 130 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг төлбөрийн технологийн компани бөгөөд банк, финтек байгууллага, цахим мөнгө болон электрон түрийвчийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэгтгэсэн өргөн сүлжээтэй. Энэ сүлжээгээр дамжуулан гадаад гуйвуулгыг илүү хурдан, найдвартай, бага зардлаар хийх боломжийг олгодгоороо онцлогтой.
Олон улсын шилжүүлгийн уламжлалт системээр дунджаар 1–3 ажлын өдөр үргэлжилдэг бол Thunes-ийн шийдлээр хэдхэн цагийн дотор мөнгө хүлээн авах боломжтой. Мөн Thunes нь зөвхөн банк бус, цахим түрийвч, мобайл апп зэрэг олон сувгаар дамжуулан шилжүүлэг хийх боломжийг олгодгоороо давуу талтай.
Шимтгэлийн хувьд Thunes уламжлалт системээс харьцангуй хямд шимтгэлтэй байгаа нь давуу тал болоод буй. Тухайлбал, еврогийн шилжүүлгийн шимтгэл дунджаар 22 ам.доллар байхад Thunes-ээр ердөө 6 ам.доллар байх аж.
Ингэснээр Капитрон банкны нэвтрүүлсэн Thunes систем нь Монголын хэрэглэгчдэд гадаад гуйвуулгыг илүү хурдан, хялбар, бага зардлаар хийх боломжийг олгож, банк санхүүгийн салбарт инновацлаг технологийн шийдэл болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
