ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/02-НД НИЙТЛЭГДСЭН
ТӨСВИЙН ТӨСӨЛ 2026: Ирэх онд 90 сая тонн нүүрс экспортод гаргана
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг Засгийн газраас Улсын Их Хурал(УИХ)-д өргөн бариад байна.
Ирэх оны улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөж байгаа юм.
Төсвийн орлогод нүүрсний экспорт жин дардаг. Ирэх онд 90 сая тонн нүүрсийг экспортод гаргахаар төлөвлөж байгааг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээллээ. Ингэхдээ нүүрсний үнийг тонн тутамд 70 ам.доллар байхаар тооцсон байна.
Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх жилийн төсвийг "Хэмнэлтийн төсөв" гэж тодорхойлов.
https://www.facebook.com/100064382633728/videos/820456986997594
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
