Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Төв шуудангийн хойд талд байрлах Монтел орчмыг автомашингүй гудамж болгож тохижуулж эхэлжээ.
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр тус гудамжны явган хүний зам дээрх өргөтгөл, нийтийн эзэмшлийн талбайн орц гарцыг нээж, бетонон хашааг буулгасан байна.
Үүний дараагаар авто замын хэсгийг явган хүний зам болгож, асфальтаар хучих, эвдэрч гэмтсэн явган хүний замыг шинэчлэх, гэрэлтүүлгийн шон байрлуулах, замбараагүй хаягийг цэгцлэх зэргээр тохижуулжээ.
"Цаашид Монтел орчмыг автомашингүй бүс болгож, иргэдийн амарч суудаг жишиг гудамж болгохоор төлөвлөсөн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!