ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/02-НД НИЙТЛЭГДСЭН
Нийслэлийн хамгийн эрэлттэй 84 үйлчилгээ цахимд шилжжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн хамгийн эрэлттэй 84 үйлчилгээг E-Mongolia болон E-Business платформоос авах боломж бүрджээ.
Тодруулбал 11 чиглэлээр 84 үйлчилгээний зөвшөөрөл авах, зөвшөөрлөө сунгуулах зэрэг үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилсан системээс авч болох юм байна. Тухайлбал:
- Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа
- Хүнсний дэлгүүр
- Ресторан
- Баар
- Зочид буудал
- Кофе шоп
- Алжаал тайлах төв
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээ
- Ахуйн үйлчилгээ
- Зочлох үйлчилгээ
- Чийрэгжүүлэх бялдаржуулах үйлчилгээ
- Авто үйлчилгээ
- Тоглоом
- Соёл урлагийн үйлчилгээ
- Үйлдвэрлэл
- Галын дүгнэлт
- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн ажлын байрны дүгнэлт зэрэг байна.
84 үйлчилгээний жагсаалтыг ЭНД дарж үзэх боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
