Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан авлаа

Б.Уран
2025 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар 2025 оны 8-р сарын 31-ний өдөр албан ёсоор угтан авчээ.

зураг
 

Угтах ёслолын дараа ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд, ШХАБ+ хүрээнд оролцогч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нар дурсгалын зураг татуулжээ.

зураг
 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу 2025 оны 9 сарын 1-нд ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ.

зураг
 
зураг
 

Эх сурвалж: ЕТГ