Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

“УБТЗ” ХНН: Монгол Улсын экспортын тээврийн хэмжээ 1.2 сая тонноор нэмэгдэх боломж бүрдлээ

ikon.mn
2025 оны 9 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Саяхан Улаанбаатар хотноо болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хөрш орнуудын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөнөөс Замын-Үүдийн хилийн боомтын төмөр замаар солилцох галт тэрэгний тоог нэгээр нэмэгдүүлж, 16 ба түүнээс дээш галт тэрэг өдөр бүр солилцохоор тохиролцжээ.

Энэ нь Монгол Улсын экспортын тээврийн хэмжээг 1.2 сая тонноор нэмэгдүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлсэн чухал үйл явдал болсон байна.

Ингэснээр жилд дунджаар 14 сая ам.долларын орлого олох боломж бүрдэж байгаа аж.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.