"Сургуулийн автобус өнөөдрөөс явж эхэлж байгаа"
2025-2026 оны хичээлийн жилд хувийн болон улсын сургуулийн нийт 296 автобусаар сурагчдад үйлчлэхээс улсын 80 гаруй сургуулийн сурагчдыг тээвэрлэхэд 70 гаруй автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.
Сургуулийн автобусны техникийн хяналтын үзлэг, оношилгоог наймдугаар сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулсан гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Харин сургуулийн автобус хэзээнээс явах талаар тодруулахад "ЕБС-ийн сурагчдыг тээвэрлэх сургуулийн автобус өнөөдрөөс явж эхэлж байгаа" гэв.
Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд төрийн өмчийн 171, төрийн бус өмчийн 155 нийт 326 сургууль үйл ажиллагаа явуулж, нийт 412,273 хүүхэд суралцаж байгаа статистик мэдээлэл байна.
Өнгөрсөн хичээлийн жилд сургуулийн автобусны үйлчилгээнд 82 сургуулийн 66 автобус 66 чиглэлд 13,200 гаруй хүүхдийг тээвэрлэжээ.
Сургуулийн автобус төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
