2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Энэ хичээлийн жилд 2,446 сургууль, цэцэрлэг, боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж, 1.3 сая орчим оюутан, сурагч, хүүхдүүд суралцах гэж байна. Өнгөрсөн хичээлийн жилтэй харьцуулахад суралцагчийн тоо 39 мянгаар нэмэгджээ.
Харин энэ хичээлийн жилд 78,597 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа аж.
Хичээлийн шинэ жилийн нэгээхэн хэсгийг фото сурвалжилгаар харуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!