ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/31-НД НИЙТЛЭГДСЭН
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд маргаашаас 08:00-17:00 цаг хүртэл ажиллана
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Маргаашаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллах захирамжийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас танилцуулав.
НЗД-ын 2024 оны А/630 дугаар захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 2025 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн 07:00-16:00 цаг хүртэл ажиллаж байна.
Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нээс 08:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
