ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/31-НД НИЙТЛЭГДСЭН
ATM-рүү орох үедээ автомашинаа асаалттай орхисны улмаас хулгайд алджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
ATM-рүү орох үедээ автомашинаа асаалттай орхисны улмаас хулгайд алдсан хэргийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлж байна.
Тодруулбал наймдугаар сарын 23-нд өглөөний 04:00 цагийн орчимд "ATM-ын гадаа асаалттай байсан машин аваад явсан байна" гэх дуудлага мэдээлэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт бүртгэгджээ.
Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан 119 дуудлага бүртгэгдсэн байна.
Иймд иргэн та өөрийн тээврийн хэрэгслээ
- харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах,
- асаалттай онгорхой орхихгүй байх,
- дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
