17:36 2025/08/29
Гадаад Харилцааны Яамнаас энэ асуудлаар "Монгол Улсын иргэн Г.Г сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсан даруйд Гадаад харилцааны яамны зүгээс хилийн чанад дахь ДТГ-уудаар дамжуулан дээрх мэдээллийг тодруулсан бөгөөд түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсны дагуу Швед улсад саатуулсан тухай мэдээлэл ирсэн.
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллагатай харилцах, тус байгууллагын шугамаар эрэн сурвалжлах асуудал нь холбогдох бусад байгууллагын чиг үүрэгт хамаарах тул Гадаад харилцааны яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болно" гэж нэмж тайлбар өглөө.
17:27 2025/08/29
Франц улсад амьдарч буй иргэн Г.Ган-Очир ор сураггүй алга болсныг ар гэрээс нь мэдээлж буй.
Гэтэл өнөөдөр зарим цахим хуудсанд түүнийг нас барсан байдалтай олджээ гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас тодруулахад "Манайд албан ёсны мэдээлэл одоогоор ирээгүй.
Алга болсон гэж мэдээлэл гарснаас хойш дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан албаны шугамаар ажиллаж байгаа" гэв.
17:36 2025/08/29
Гадаад Харилцааны Яамнаас энэ асуудлаар "Монгол Улсын иргэн Г.Г сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсан даруйд Гадаад харилцааны яамны зүгээс хилийн чанад дахь ДТГ-уудаар дамжуулан дээрх мэдээллийг тодруулсан бөгөөд түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсны дагуу Швед улсад саатуулсан тухай мэдээлэл ирсэн.
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллагатай харилцах, тус байгууллагын шугамаар эрэн сурвалжлах асуудал нь холбогдох бусад байгууллагын чиг үүрэгт хамаарах тул Гадаад харилцааны яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болно" гэж нэмж тайлбар өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!