Монгол Улс дахь Австралийн Элчин сайдын яамнаас “Австралийн Боловсролын Үзэсгэлэн 2025” арга хэмжээг 9 дүгээр сарын 13-ны Бямба гарагт Шангри-Ла зочид буудалд 12:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
14 дэх жилдээ болох гэж буй тус арга хэмжээний талаар Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Лео Зэнгийн яриаг толилуулж байна.
Study Australia: Австралийн Боловсролын Үзэсгэлэнд оролцохын тулд та дараах холбоос дээр дарж эсвэл QR кодыг уншуулан бүртгүүлээрэй. Арга хэмжээ үнэ төлбөргүй бөгөөд гол нь зөвхөн бүртгүүлсэн хүмүүсийг боловсролын үзэсгэлэнд нэвтрүүлэх юм.
Мөн доорх кодыг уншуулж болно.

Эсвэл доорх кодыг уншуулаарай.

Уламжлал ёсоор, үзэсгэлэнгийн үеэр англи хэлний курс, мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, их, дээд сургууль гэх мэт бүх шатны боловсролын байгууллагуудын ажилтан, төлөөлөгчид сургуулийнхаа хөтөлбөрийг танилцуулж, таны сонирхсон мэдээллийг өгөхөөс гадна Австралийн их, дээд сургуулиудад хэрхэн тэтгэлгээр суралцах тухай хамгийн үнэн зөв мэдээллийг найдвартай эх үүсвэрүүдээс авах боломжтой.
Түүнчлэн, Австралийн сургуулиудад суралцах бусад боломж буюу тухайлбал, “1+2 хөтөлбөр”-т хэрхэн хамрагдах боломжтой талаар танилцуулга хийгдэх болно.
Англи хэлний IELTS шалгалтыг Монголд албан ёсоор авдаг төв энэ удаагийн үзэсгэлэн яармагт оролцож байгаа нь анхны тохиолдол юм. Арга хэмжээнд ирснээр, тэрхүү IDP IELTS Mongolia байгууллагын талаар мэдээлэл авахаас гадна IELTS шалгалттай холбоотой зөвлөгөөг авах боломжтой.
Дэлхийн шилдэг сургуулиудын олонх нь байдаг Австралид суралцаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсрол эзэмшиж, ирээдүйгээ баталгаажуулахад хэрэгтэй мэдээллээ нэг дороос авч, зөв сонголт хийхэд тань “Австралийн Боловсролын Үзэсгэлэн 2025” тусална.
Энэ удаагийн үзэсгэлэнд дараах боловсролын байгууллагууд оролцож байгаа бөгөөд тус сургуулиудын төлөөлөл үзэсгэлэнгийн үеэр таны асуултад хариулж, танд шаардлагатай мэдээллийг албан ёсны эх үүсвэрээс өгнө.
Эсвэл доорх кодыг уншуулаарай.

Австралид сурч, амьдрахаар төлөвлөж буй хүмүүст бодит мэдээллийг өгөх зорилгоор тэнд сурч, амьдарч, ажиллаж байсан хүмүүстэй ярилцсаныг толилуулж байна.
Эсвэл доорх кодыг уншуулаарай.

Эсвэл доорх кодыг уншуулаарай.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!