Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Модны хоёрын авто замыг өнөөдрөөс эхлэн шөнийн цагаар бүтэн, өдөр хэсэгчлэн хааж ус, дулааны шугамыг засварлана

Б.Манлай
2025 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Модны хоёрын авто замыг шөнийн цагаар бүтэн, өдрийн цагаар хэсэгчлэн хааж ус, дулааны шугам сүлжээний засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Тодруулбал Далив хутагт Жамсранжавын гудамж, Модны хоёрын авто замыг өнөөдөр 22:00 цагаас хааж, "World Mongolia" төвийн баруун хойд талын дулааны худгаас 67 дугаар байрны оруулга хүртэл ус, дулааны шугам сүлжээг өргөтгөх юм байна.

Ус, дулааны шугамын засварын ажил наймдугаар сарын 30-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иргэд, жолооч нар бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

 

Эх сурвалж: Нийслэлийн Замын Хөгжлийн Газар