Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох тухай цахим өргөдлийг энэ сарын 15-нд үүсгэн иргэдийн санал авч байна.
Одоогоор тус өргөдөл 62,679 хүний санал аваад байгаа аж. Есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал нийт 100,000 хүний гарын үсэг цуглуулахаар тус системд байршуулсан бөгөөд хүчинтэй хугацаанд зорьсон тоондоо хүрвэл хуулийн төсөл санаачлах эрх үүснэ.
Түүнчлэн тус өргөдлийг санаачилсан иргэн О.Батхүү "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.
Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай" хэмээн тайлбарлажээ.
Гарын үсэг зурах холбоос: petition.parliament.mn/Detail?id=9119b194-2715-4325-a374-14bd63091539
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!