Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын төвийн хуучны орон сууцыг дахин барилгажуулах, барилгын өндрийг тогтоохоор иргэдээс асууж эхлэв

Б.Манлай
2025 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын Бага тойруу, Их тойруу орчимд хэт хуучин орон сууцыг дахин барилгажуулах, шинээр барих барилгын өндрийг тогтоох талаар иргэдээс санал авч эхэлжээ.

Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй нийт 376 барилгын 40-50 нь хотын төвд байгаа аж.

Бага тойруу орчимд хүн амын нягтралыг нэмэгдүүлэхгүй байх, гэхдээ хотын түүхэн соёл, өнгө үзэмжид уялдуулан барилгыг дахин төлөвлөх, шинээр барих барилгын өндрийг эцэслэх шаардлага үүсэж иргэдийн саналыг авч эхэлж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Санал асуулгад дараах холбоосоор оролцоно уу:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfGez5fJs4tRnQm14yrMrQuQ-xLrJRu6zqkc5yK_4tyHF0tYw/viewform?usp=header

зураг