2025 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 19:00 цагаас эхлэн хэсэг хугацаанд мобайл цэнэглэлт буюу HiPay, Toki, Tara, SocialPay аппликэйшн болон CU-ийн салбаруудаар автобусны "Umoney" картыг цэнэглэлт хийх боломжгүй болох талаар "Улаанбаатар смарт карт" ХХК-аас мэдээллээ.
Тодруулбал Нийслэлийн нэгдсэн дата төвд нийслэлийн байгууллагуудын серверүүдийг төвлөрүүлж байгаатай холбогдуулан "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн дата төвийг Нийслэлийн мэдээлэл технологийн газрын Дата төв рүү нүүлгэн шилжүүлэхээр болсонтой холбоотойгоор түр цэнэглэлт хийх боломжгүй болох юм байна.
Иймд зорчигч та бүхнийг "Umoney" картаа урьдчилан цэнэглэхийг зөвлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!