Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв (РЦНК) орчмын 3 га газрын ногоон байгууламжийг устган хууль бусаар орон сууцны хотхон барихыг эсэргүүцэж байгаа оршин суугчид суулт хийх талаар мэдээлэл өгөв.
Энэ талаар иргэдийг төлөөлж иргэн н.Цэнд-Очир "Бид бол РЦНК орчмын оршин суугчид. Энэ хавьд анх маш том талбайтай ногоон цэцэрлэгт хүрээлэн байлаа. Гэтэл одоо 3 га ч хүрэхгүй жаахан газар үлдсэн. Миний хувьд 1966 оноос хойш Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байна.
Үлдсэн жаахан газарт нь дахиад 20 давхар барилга барьчихвал түгжрэл нь дийлдэхгүй. Тиймээс барилга бариулахгүй гэж оршин суугчид 2012 оноос хойш тэмцэж буй.
Өнгөрсөн хугацаанд бүх л шатны албан тушаалтнуудтай уулзаж, санал хүсэлтээ илэрхийллээ. Ямар ч үр дүнд хүрдэггүй.
Бидний олж мэдсэнээр энэ газрын цаана гурван компани байна. Ер нь компаниудын хоорондоо булаалцалддаг л талбар болсон бололтой. Ингэж байгаад өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр хашаа босгоод барилгын ажлаа эхлүүлчихсэн.
Бид 2023 онд одоогийн Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалт (ХББОС)-ын сайд Э.Бат-Амгаланг Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн байхдаа энэ газар дээр ирж бид бүхэнтэй уулзсан. Энэ үедээ маш олон амлалт өгсөн. Гэтэл одоо сайд болчхоод энэ асуудал дээр анхаарал хандуулахгүй байна. Дүүргийн ой болоход уулзах гэсэн зугтаад явчихсан.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон бусад албаныхан ч бас уулзаж байсан. Тэгээд энэ талаар барилгын компанитай нь хэлэлцээр хийнэ гэсэн боловч одоог хүртэл ямар нэг шийдэл гаргаагүй. Нөгөө барилгын компани нь ажлаа эхлүүлчихсэн, нэг давхар луугаа орж байна.
Бидний хүсэл бол маш тодорхой. Ногоон байгууламжаар нь авч үлдэх л хүсэлтэй. Гэтэл эсэргүүцэж байгаа иргэдийг барилгын компанийн төлөөлөгчид нь "та нар өөр компаниудыг төлөөлж байна" гэдэг" гэв.
РЦНК орчмын ногоон байгууламжийг авч үлдэхээр иргэд 2012 оноос хойш тэмцэж байна. Ойр орчмын 4,000 гаруй иргэдийн гарын үсэг цуглуулж, өмнө нь барилгын хашаа баригдсан даруйд иргэд хүчээр буулган эсэргүүцлээ илэрхийлж ирсэн ч наадмын үеэр барилгын зөвшөөрөл өгснөөр тэмцэл нь мухардаж байгааг иргэд хэлж байв.
Газрын зөвшөөрөл нь гарснаар тэнд барилга барих боломжтой болсон дөрвөн компанийн төлөөлөл хамгаалалтын алба ажиллуулаад иргэдийг ойртуулахгүй байгаа аж.
Иргэдийн зүгээс хэд хэдэн дүгнэлт танилцуулсан юм. Тухайлбал
Энэ асуудлаар ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол иргэд суулт зарлана гэдгээ илэрхийлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!