"Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ын хүрээнд "Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа" Сүхбаатарын талбайд боллоо.
Энэ удаагийн олон улсын үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь эмэгтэй бизнес эрхлэгчид бөгөөд тэд өөрсдийн салбар салбартаа үйлдвэрлэл, үйлчилгээ, шинэ техник технологи ашиглан гаргасан бараа бүтээгдэхүүнээ брэнд болгон хөгжүүлж чадсан, бизнесийн салбартаа манлайлж буй баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчид аж.
Мөн үзэсгэлэнд дотоодын 112 бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагаас гадна ОХУ, БНСУ, Вьетнам, Туркменистан зэрэг улсаас бизнес эрхлэгч нийт 20 гаруй ААН өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ танилцуулахын зэрэгцээ түншийн харилцаагаа өргөжүүлэн оролцсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!