Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилна” гэх зараар бусдыг залилсан 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгджээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 7 сарын байдлаар иргэдийн гадаад улс оронд суралцах, зорчих, амьдрах сонирхол хэрэгцээ, шаардлагыг ашиглан “Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

Виз нь зөвхөн тухайн улсын албан ёсны консул, элчин сайдын яамны шугамаар олгогддог тул иргэд, эцэг эхчүүд Та бүхэн “виз гаргаж өгнө, их дээд сургуульд зуучилж өгнө” гэсэн зар мэдээлэл байршуулсан байгууллагыг албан ёсны хөтөлбөртэй, компани мөн эсэхийг шалгах, хувь хүнд хандахгүй байх, урьдчилан төлбөр шилжүүлэхгүй байж, сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

зураг