ФОТО: Барс захын хойд талын цэцэрлэгт далд зогсоол барьж байна
Барс захын хойд талын цэцэрлэгийг "ногоон байгууламж болгох нэрийдлээр зориулалтын бусаар зогсоол барих" гэж байна гэх шүүмжлэл өрнөж байна.
Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалт, хотын стандартын газрын албан ёсны сайтаас хайлт хийж, архитектур төлөвлөлтийн мэдээллийг шүүж үзэхэд:
- Барс захын хойд талын цэцэрлэгийн зүүн хэсэгт дээрээ тохижилт бүхий авто зогсоолын барилга барихаар 2025 онд архитектур төлөвлөлтийн даалгавар нь батлагджээ.
Тэгвэл энэхүү төлөвлөгдсөн зогсоол хэдэн метр квадратыг хамарч байгааг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын албан сайтаас харахад:
- Эдэлбэр газрын талбай нь нийт 22,953 метр квадрат буюу цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэг юм байна.
2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухайд Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Батбилэг дараах мэдээллийг өгч байсан билээ.
Тэрбээр "Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ашиглалтын хоёр нэгж талбар буюу нийт 2.3 орчим га талбайд
- цэцэрлэгт хүрээлэн
- авто зогсоол барих зураг төслийг батлаад байна.
Газар доор 778 авто зогсоолтой. Дээрээ ногоон байгууламжтай баригдахаар загвар зургийг баталсан" гэдгийг хэлсэн байдаг.
Далд зогсоолын зураг төсөл
Барсын арын цэцэрлэгт хүрээлэн одоо УИХ-ын гишүүн Ж.Золжаргал тус газарт батлагдсан архитектур төлөвлөгөөний даалгаврын дэлгэрэнгүй хувилбарыг нийтэлжээ.
Зураг: Архитектур төлөвлөлтийн даалгавар
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!












