“Эрдэнэс Монгол” нэгдлийн төрийн өмчит компаниуд 2025оны эхний хагас жилийн ажлын үр дүн, өвөлжилтийн бэлтгэл ажлын зөвлөгөөн 08 дугаар сарын 22-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зохион байгуулагдав.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” улсын валютын нөөцийг 127 сая ам. доллараар зузаалж, Үндэсний баялгийн санд 39,6 тэрбум төгрөгийн орлого оруулсан амжилтаар 2025 оны эхний хагасыг үдэж байна. 2025 оны эхний хагас жилд уул уурхай, ган үйлдвэрлэл, тээвэр ложистик, хөрөнгө санхүүгийн баталсан төлөвлөгөө, тавьсан зорилтоо давуулан биелүүлжээ.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК ажлын биелэлт, амжилтын үзүүлэлтүүд жилдээ сая тонн ган боловсруулах цогцолбор байгуулах мега төслийн эх суурь болж байна. Арматур зэрэг төмөрлөгийн бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэж, илүү үнэ цэн шингээж, импортыг орлох, доллар гадагшлах урсгалыг тэр хэрээр багасгах Гангийн цогцолборын төслийн ТЭЗҮ-г боловсруулж байгаа юм.
Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэрлэлийн технологийн парк” компанитай хамтарч, хөрөнгө оруулагчийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулж, ирэх 3 жилд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн базааж:
“Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт идэвхтэй оролцож, 15 га газрыг нөхөн сэргээжээ. Гангийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бэлтгэл ажлын хүрээнд, өөрийн дотоод боломжоо бүрэн ашиглаж, хаягдал төмрийн нөөц бүрдүүлж байна.
Хүдэр олборлох болон бусад эх үүсвэрээс гарч буй металлын хаягдлаа дахин боловсруулах, хувийн хэвшилтэй түншлэн ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!