АНУ-ын цагаачлалын бус виз мэдүүлэгчид ирэх есдүгээр сарын 2-ноос эхлэн нас харгалзахгүйгээр ярилцлагад биечлэн ирэх шаардлага тавьдаг болно.
Тодруулбал үүнд бүх насны хүүхдүүд хамрагдах болжээ. Өмнө нь 14-өөс доош насны хүүхэд ярилцлагад биечлэн ирэх шаардлагагүй байв. Харин дипломат болон зарим ангиллын виз энэ заалтад хамаарахгүй аж.
Ийм өөрчлөлт орсноор визийн цаг товлох эрэлт нэмэгдэж, АНУ-ын Элчин Сайдын Яам (ЭСЯ)-ны газруудад виз хүлээлгийн хугацаа уртсах төлөвтэй байна.
Эх сурвалж: АНУ-ын Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!