Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол 8-р сарын хэлэлцүүлгийг “Монголын эрдэс баялгийн дилемма” сэдвээр зохион байгуулав

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 8 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны 8-р сарын 21-ний өдөр “Монголын эрдэс баялгийн дилемма” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт зочин илтгэгчээр Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцож, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлууд, баримталж буй бодлогын талаар АмЧам-ын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгын дараагаар гишүүн байгууллагуудын төлөөллөөс тавьсан асуултуудад хариулт өгч, уулзалтын үеэр явуулсан санал асуулгын дүн дээр тайлбар өгсөн. Уг хурлыг АмЧам Монголын ТУЗ-ийн тэргүүн Р. Коппа удирдан явуулав.

зураг
 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням салбарт тулгарч буй сорилтуудын талаар “Хамгийн тэргүүнд буюу том асуудал бол талуудтай зөв ойлголцох, ойлголтын зөрүүгүй болох явдал мөн. Салбарын үйл ажиллагаа тодоор, зөвөөр таниулахын зэрэгцээ оролцоог чухалчлах хэрэгтэй гэж онцлов.

Түүнчлэн тэрээр “Монгол Улстай ижил төстэй сорилтуудыг даван туулсан орнуудаас суралцах, жишээ авах хэрэгтэй. Бидэнд боломж бий, гагцхүү олборлох салбараас үйлдвэрлэх буюу бодит орлогын эх үүсвэртэй хараахан болж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, цаашид анхаарах хэрэгтэй” гэж хэлэв. 

зураг
 

Хуралд оролцсон АмЧам-ын гишүүдийн дийлэнх буюу 70% нь нэн даруй хийх ёстой ажил бол хүнд суртлыг бууруулах гэсэн хариулт хамгийн их хандалт авсан. Удаах тулгамдсан асуудлыг нийт гишүүд эрх зүйн орчны шинэчлэл, хууль, журмыг сайжруулах, авлигыг зогсоох хэрэгтэй гэж илэрхийлэв.

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.