ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ зэрэг 17 байршилд суурилуулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 8 сарын 25
iKon.MN
зураг
 

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Австри улсад үйлдвэрлэсэн RQ-30 усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ, Дэлгэрмөрөн, Үүр, Хараа, Онон, Орхон, Түй, Богд, Идэр, Сэлэнгэ, Ховд голуудын 17 байршилд суурилуулж эхэлсэн байна.

Уг төхөөрөмжийн таван минут тутмын хэмжилтийн мэдээллийг усны нөөцийн менежмент хийх, үерийн эрсдэлээс хамгаалах, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад ашиглах юм. Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, -40 ... +60 градуст хэвийн ажиллах төхөөрөмжийн программ хангамжийн сургалтад нийслэл хот, есөн аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Гадаргын ус судлалын инженерүүд хамрагдлаа.

зураг
 

Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын гадаргын ус судлалын чиглэлд анх удаа цахим горимд ажиллах автомат төхөөрөмжүүдийг нэвтрүүлж байна. НҮБ-аас “Эрт сэрэмжлүүлгийг бүгдэд” /EW4All/ санаачилгын хүрээнд байгалийн гамшгийн эрсдэлээс иргэдийг хамгаалахад онцгойлон анхаарахыг улс орнуудад уриалж байгаа билээ.

https://www.facebook.com/meteoagency/videos/775760511852841