ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Тэгш, сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүй хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар ТЦА мэдээлнэ

П.Зоригт, IKON.MN
2025 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Shangri-La Ballroom-д

08:30 цагт Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын нээлтийн ёслол эхэлнэ. 

Энэхүү чуулга уулзалт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дуу хоолойг дэлхийд хүргэж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх зорилготой.

"Туушин” зочид буудалд 

10:30 цагт Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хөрш орнуудын хилийн төмөр замын комиссын ээлжит зөвлөгөөн болно.

Уг зөвлөгөөн нь хөрш орнуудын хилийн боомтын төмөр замаар солилцох ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх тэр дундаа Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд голлох үүрэгтэй уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд тулгарч байгаа тээвэр зохион байгуулалтын асуудлыг хэлэлцдэг чухал ач холбогдолтой. 

Чуулганы үүдэнд

11:00 цагт УИХ дахь АН-ын гишүүд чуулганы үүдэнд намын даргын асуудлаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн төр захиргааны V байр, Замын хөдөлгөөний удирдлагын төвд

13:00 цагт Тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан бүсчлэл харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар нийслэлийн Авто замын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА-наас мэдээлэл хийнэ.

"Галерей Улаанбаатар төв"-ийн 3-р давхарт

13:00 цагт "Сэлбэ 20 минутын хот" төслийн хүрээнд олон нийт, үйлдвэр үйлчилгээний бүсэд төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулна.