Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цахим спортын Counter Strike 2 тоглоомын "Олимпын аваргаа" дэмжиж буй MongolZ-ууд

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай багуудын өрсөлдөж буй Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо таван өдрийн турш зохиогдож, аваргаа тодруулав. 

Манай улсын "The MongolZ" баг тус тэмцээний хүрээнд Германы "GamerLegion", Францын "3DMAX", Францын "Team Vitality", Туркийн "Aurora Gaming" багуудыг буулган авснаар аваргын цом өргөж, 500,000 ам.долларын шагнал авлаа. Түүнчлэн энэ тэмцээний MVP-ээр манай багийн тоглогч "Techno" буюу М.Содбаяр тодорч, 10,000 ам.долларын шагналын хүртжээ.

Esports World Cup 2025 тэмцээн нь зөвхөн "Counter Strike 2" тоглоомоос гадна "Dota 2", "PUBGM", "Valorant", "Mobile Legend" гэх мэт цахим спортын бүх төрлөөр зохион байгуулагддаг юм.

Дэлхийн томоохон клубүүд өөрийн эзэмшлийн цахим спортын төрлөөр оноо цуглуулж өрсөлдсөнөөр олимпын тэмцээнтэй адил шилдгээ тодруулдаг билээ. Esports World Cup 2025 нь угтаа цахим спортын Олимпын аварга шалгаруулах тэмцээн хэмээн ойлгож болно. 

Ийм хэмжээний нэр хүндтэй томоохон тэмцээний "Counter Strike 2" тоглоомын төрөлд манай улсын "The MongolZ" баг түрүүлж байгаа билээ. Үндсэндээ цахим спортын "Counter Strike 2" тоглоомын ОЛИМПЫН АВАРГААР тодорч байгаа юм. 

Өнөөдрийн тоглолтыг Монголд албан ёсны хоёр сувгаар шууд дамжуулахад одоогийн байдлаар нийтдээ 1.4 сая үзэлт авсан байна. Мөн Socialpay парк-т дүүрэн монголчууд шууд дамжуулалтаар үзэж, багаа дэмжлээ.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг