Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сарын 26-наас нийт нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1 градус хүрнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газраас нийт нутгийн ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг танилцууллаа.

Наймдугаар сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Наймдугаар сарын 28-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Улаанбаатар хот орчмоор энэ сарын 26, 27-нд бороо орно. Дуу цахилгаантай.

Наймдугаар сарын 26-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.