Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаанд улсын начин Э.Сумъяабат түрүүллээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдөр үндэсний бөхийн барилдаанд болж, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Булган Хан" дэвжээ, "Хилчин" спорт хорооны бөх улсын начин Э.Сумъяабат түрүүлж, Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат "Говийн Хүчтэн" дэвжээ, "Хилчин" спорт хорооны бөх аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай харьяат, "Булган Хан" дэвжээний бөх улсын заан Д.Баасандорж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх улсын начин Д.Төрболд нар шалгарлаа.

Үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Баасандорж, улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Б.Бадамсурэн, Д.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Э.Сумъяабат тэргүүтэй улс, аймгийн цолтой 64 бөх барилдав.

Тус фестивалийн өнгөрсөн жилийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж байлаа.