"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт арга хэмжээ, үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.
Арга хэмжээний хаалтад зориулж зохион байгуулагчдын зүгээс Монголын түүх, соёл, ахуй, зан заншил, байгалийн онцлогийг илтгэх 15 минутын 1,000 дроны үзүүлбэрийг өдөр бүр 21:00 цагаас "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийн төв талбайд толилуулж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!