ЮНЕСКО-ийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенцод Монгол Улс 2005 онд нэгдэж орсны 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд өчигдөр эхэлсэн.
Энэ удаагийн наадмын шагайн харвааны төрөлд 56, сурын харваанд 108 харваач цэц сорьж буй бол үндэсний бөхийн төрөлд улсын заан Д.Баасандорж, улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Б.Бадамсүрэн, Д.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Э.Сумъяабат тэргүүтэй 64 бөх зодоглож байна.
Үүнээс гадна морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж буй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!