Нийслэл дэх төрийн өмчийн цэцэрлэгийн II шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ
Нийслэлийн цэцэрлэгийн I шатны цахим бүртгэл 2025 оны наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууслаа.
Харин II шатны хүсэлтийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 8-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авахыг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Нийслэлийн цэцэрлэгт хамруулах II шатны бүртгэлээр I шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт зурвасаар мэдээлэх болно. Мөн Та e-mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авч харж болох юм.
Хүүхдээ цэцэрлэгт бэлтгэхэд юуг анхаарах вэ?
Сонсох, ойлгох, төвлөрөх чадвар нь цэцэрлэгт амжилттай суралцах үндэс болдог тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдүүдтэйгээ
- өдөр бүр 15–30 минутыг ном, үлгэр хамтдаа уншихад зориулаарай
- түүх, зураг, асуулт-хариулт ашиглан хүүхдийн идэвхтэй сонсох чадварыг хөгжүүлээрэй гэж БЕГ-аас зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
