Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: ФЕАЛАК-ын уулзалтаар дамжуулан Монгол Улстай холбоотой нэг төсөл хэрэгжүүлэхээр болсон

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт Гадаад харилцааны яаманд өнөөдөр зохион байгуулагдаж байна. 

Тус форумын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү уулзалтаар гишүүн орнууд “25 жил ба цаашдын төлөв: Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны алсын хараа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, “Улаанбаатарын Тунхаглал” баримт бичгийг баталсан юм. 

Тэгвэл өнөөдрийн арга хэмжээнд ФЕАЛАК-ын гишүүн 35 улс болон олон улсын байгууллагын 120 гаруй зочид оролцож байна. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Энэ хурлыг манай улс анх удаа зохион байгуулж байгаа. ФЕАЛАК нь Латин Америкийн 20, Зүүн Азийн 15 улсаас бүрддэг. Тус хоёр бүсийн хооронд улс төр, эдийн засаг, бүх салбарын хамтын ажиллагааг ярьдаг цор ганц форум юм. 

Латин Америкийн 20 орон манайхаас газар зүйн хувьд алс хол хэдий ч хоорондоо харилцах том механизм болж байна. Манай гадаад харилцааны хувьд чухал ач холбогдолтой талбар гэсэн үг.

Манай улс гадаад бодлогын хувьд Латин Америк болон Зүүн Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх зорилттой. Энэ хүрээнд Монгол Улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК)-ыг 2025-2027 онд Бүгд Найрамдах Доминикан Улстай хамтран даргалах эрхийг авсан. 

Дэлхий нийтээрээ шинэ дэг журамд шилжиж байгаа цаг үед улс орон бүрд өөрийн гэсэн сорилт тулгарч байна. Сорилтуудаар дүүрэн цаг үед Монгол Улсад энэ талбарыг авч ирснээр олон талын үр дүн гарна. Зөвхөн энэ механизмаар дамжуулаад Монгол Улстай холбоотой нэг төсөл хэрэгжүүлэх эрх авсан.

“Улаанбаатарын Тунхаглал” баримт бичгийг 36 нийлж ярилцаад зүйл заалт бүрээр нь тохирсон" гэв.

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг