Монгол Улсын ногоон хөгжлийн зорилтуудыг дэмжих, сэргээгдэх эрчим хүчийг барилгын салбарт бүрэн уялдуулах шинэ үеийн технологи болох BIPV (Building-Integrated Photovoltaics) Манай улсад албан ёсоор нэвтэрчээ.
BIPV гэдэг нь энгийнээр тайлбарлахад нарны энерги,гэрэл гэгээгээр эрчим хүч үйлдвэрлэдэг барилгын материал бөгөөд цонх, дээвэр, фасад гэх мэт барилгын үндсэн материал нь өөрөө цахилгаан үүсгэх чадвартай болж, шууд утгаараа эрчим хүчний хэрэглээг хангах боломж бүрдүүлдэг шинэ үеийн технологи юм байна.
BIB Discovery ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн BIPV технологийг Монгол Улсад онцгой эрхтэйгээр нэвтрүүлж, Монголбанк, МУ-ын Хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкны салбарынхантай хамтран, ногоон зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах, айл өрх бүрд бие даасан эрчим хүчний шийдлийг хүргэж үйлчлэх зорилго тавин ажиллаж байгаа аж.
Монголбанк, Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулж төр, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсын Ногоон таксономийн шаардлага хангасан ногоон барилга, ногоон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд нь шаардлагатай технологийн шийдлээр хангах, ногоон бүтээгдэхүүн хөгжүүлэхээр хамтран ажиллах юм байна.
Монгол Улсад нэвтрүүлэх стратеги ба санхүүжилт Монгол Улсын Засгийн газар, Green Climate Fund зэрэг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах зорилтот байгууллагуудаас санхүүжилт татан төвлөрүүлжээ.
Энэхүү санхүүжилтээр арилжааны банкуудаар дамжуулан BIPV суурилуулсан ногоон барилгын төслүүдэд зээл олгож, цаашлаад иргэдэд зориулсан бага хүүтэй ногоон ипотекийн зээлийг гаргах, барилгын компаниудад зориулсан цогц дэмжлэг үзүүлэх юм.
Иргэдэд нээгдэх шинэ боломжууд
Ногоон хөгжлийн бодлоготой нийцэж буй томоохон алхам BIPV технологийн нэвтрэлт нь Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого. Парисын хэлэлцээрийн Үндэсний зорилтот хувь нэмэр (NDC) оруулна. Ногоон таксономи болон тогтвортой санхүүгийн үзүүлэлт зэрэг стратегийн баримт бичгүүдэд туссан зорилтуудтай бүрэн уялдаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!