ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/22-НД НИЙТЛЭГДСЭН
Машинаа орц, гарц хаахгүйгээр байрлуулж, холбоо барих дугаар заавал үлдээж байхыг анхаарууллаа
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орж орон сууцны зоорийн давхрууд болон далан суваг усаар дүүрэх, гуу жалга үер усны гамшигт өртөх эрсдэл өндөр байна.
Тиймээс иргэд, жолооч та бүхэн хариуцлагаа ухамсарлаж тусгай үүргийн тээврийн хэрэгслүүд нэвтрэх орц гарц хааж тээврийн хэрэгслээ байрлуулахгүй байх, бусдын тээврийн хэрэгслийг хааж байрлуулсан бол утасны дугаараа зайлшгүй үлдээж байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
