Оросын Холбооны Улс(ОХУ)-ын Хабаровск хотноо “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын ээлжит XX хуралдаан болж, протоколд гарын үсэг зурлаа.
Хуралдаанд Монгол Улсаас ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОХУ-аас Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал Куренков Александр Вячеславович тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
Мөн хуралдаанаар хэлэлцэн тохиролцсоны дагуу ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын 2026-2027 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!