Онцгой байдлын албаныхан нийслэлийн хэмжээнд өчигдрийн бороотой холбоотой 19 дуудлагаар 1,065 тонн ус соруулжээ
Цаг уурын байгууллагаас гаргасан их хэмжээний бороо орох сэрэмжлүүлэг мэдээллийн дагуу Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, аймгийн Шуурхай штабыг мэргэжил, аргазүйгээр хангаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа.
Мөн урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг бүх төрлөөр иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулсан юм.
Нийслэлийн хэмжээнд 38 мм хүртэл орсон хур тунадасны улмаас Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 25 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж,
- зургаан дуудлагад зөвлөгөө өгч,
- 19 дуудлагаар 1,065 тонн усыг соруулж, аюулгүй болголоо.
Улсын хэмжээнд үерийн холбогдолтой дуудлага, мэдээлэл өнгөрсөн хоногт бүртгэгдээгүй байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
