ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН
Аадар бороо бүтэн өдрийн турш орох учир гэр, барилга байшингийнхаа эргэн тойрныг ус, үерт автахаас сэргийлэхийг анхаарууллаа
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр (2025.08.20) Улаанбаатар хотод дуу цахилгаантай, салхи шуургатай, хүчтэй аадар бороо бүтэн өдрийн турш үргэлжлэхийг Улсын онцгой комиссоос мэдээллээ.
12:00-21:00 цагийн хооронд хүчтэй аадар орж, үерийн эрсдэл маш өндөр байгаа аж. Зарим үед 30-35 мм хүртэл хур тунадас орох юм байна.
Үүний улмаас зам талбай усанд автаж, түгжрэл, ослын эрсдэл нэмэгдэх тул:
- Усанд автах эрсдэлтэй газраар зорчихоос зайлсхийх
- Дуу цахилгаан, хүчтэй салхинаас сэрэмжлэх
- Орон гэр, барилга байшингийнхаа эргэн тойрныг ус, үерт автахаас сэргийлж хамгаалалт бэхэлгээ хийх, цахилгаан галын аюулаас сэргийлж сонор сэрэмжтэй байгаарай.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
