Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш Улаанбаатар хотод ахиухан хэмжээний усархаг бороо үргэлжлэн орно

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 8 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш буюу наймдугаар сарын 20-ны Лхагва гарагт нийслэлд усархаг бороо орохыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, Улаанбаатар хот орчмоор өглөөнөөс эхлэн ахиухан хэмжээний усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Иймд:

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  •  Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, өмч хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг онцгойлон анхааруулж байна.
зураг