Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүхбаатарын талбайд олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийн үзэсгэлэнг зохион байгуулна"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ыг зохион байгуулах талаар өнөөдөр МҮХАҮТ, ГХЯ болон бусад хамтран зохион байгуулагчид мэдээлэл өглөө. 

Манай улс эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн гадаад бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 онд "Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улын анхдугаар хурал", 2023 онд "Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт" 2024 онд "Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг зохион байгуулсан ба энэ жил 2025 онд "Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг зохион байгуулах гэж байгаа юм байна. 

Уг форумаар шинэ түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнесийн ур чадвар, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бизнесийн бодлого, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгардаг нийтлэг сорилтуудыг хэлэлцэх аж. Салбар хэлэлцүүлгүүдээс гадна залуу эмэгтэй бизнес эрхлэгч нарт зориулсан сургалт, менторшип хөтөлбөрүүдийг хийх юм байна. 

Мөн Сүхбаатарын талбайд олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийн үзэсгэлэнг зохион байгуулах юм байна. Үзэсгэлэнд дийлэнх нь жижиг дунд бизнес эрхлэгчид оролцох аж. 

Форумд одоогийн байдлаар бүхий л салбарын нийт 22 улсаас 230 орчим төлөөлөл оролцохоор бүртгүүлжээ. 

  • Наймдугаар сарын 24-нд Бизнес хэрхэн эхлүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгч нарт зориулсан ямар дэмжлэг туслалцаа байдаг талаар олон улсын нэр хүндтэй професорууд оролцож зөвлөгөө өгч ярилцана, "Nomadic фестивал" болно. 
  • Наймдугаар сарын 25-нд Нэгдсэн хуралдаан Шангри-Ла зочид буудалд болж наймдугаар сарын 26 хүртэл бусад уулзалт хөтөлбөрөөр үргэлжлэх юм байна.