ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын бензин, шатахууны экспортын хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ гэв

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй наймдугаар сарын 18-ны өдөр утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцсон байна.

ОХУ бензин, шатахууны экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч, энэ хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин илэрхийллээ.

Засгийн газрын тэргүүнүүд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар мөн ярилцав. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд тохирсон асуудлуудыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлсэн аж. 

зураг
 

 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар