Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн автобусаар зорчих төлбөр 1,000 төгрөг болж, иргэд автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулснаар өдөрт дөрвөн удаа үнэгүй зорчиж байгаа билээ.
Уг өөрчлөлөлттэйгөөр холбоотойгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ. Уг киоск машинаас UBCARD худалдан авах болон картаа цэнэглэх, нэг удаагийн зорчилтын тасалбар авах боломжтой байна.
Үүнээс гадна Худалдаа Хөгжлийн Банк, Хаан банк, Хас банктай хамтарсан Umoney картаар нийтийн тээвэрт зорчихоос гадна дамжин суух хөнгөлөлтийг эдлэх боломжтой бөгөөд UBCARD аппликэйшн ашиглах болон Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрийн кассаар Umoney картаа цэнэглүүлэх боломжтой байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!