Өнгөрөгч амралтын өдрүүдэд "Japan Festival in Mongolia 2025" арга хэмжээ Төв талбайд боллоо. Тус арга хэмжээг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулдаг уламжлал тогтоод буй.
Японы соёл, уламжлалыг нийтэд таниулж, хүүхэд залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөх зорилготой тус фестивалийн хамгийн сонирхолтой хэсэг болох cosplay арга хэмжээ Ням гарагт болсон. Cosplay буюу costume play нь дуртай дүрийнхээ хувцас, төрх, зан байдлыг бүтээлчээр илэрхийлэн дүрд хувирах урлаг юм. Анимэ, манга, япон тоглоомын баатруудын дүрийг амилуулж, төсөөлөл ур чадвараа харуулдаг энэхүү урлагийн нэг онцлог нь хайртай дүрийнхээ хувцсыг өөрийн гараар урлаж үнэ цэнийг нь улам нэмдэгт оршдог ажээ.
Тус арга хэмжээний цөөн хормыг харуулсан фото сурвалжилгыг хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!