Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаашаас эхлэн нийтийн тээврийн автобусны Ч:7, Ч:9, Ч:22 чиглэлд орох өөрчлөлтүүд

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобусны гурван чиглэлд өөрчлөлт оруулж, нэг чиглэлийг шинээр нээжээ.

Тодруулбал Ч:7 "Нисэх-МУБИС-Ард кино театр, Ч:9 "Нисэх-Нарны гүүр-Тэнгис кинотеатр-Хүнсний 4-р дэлгүүр" чиглэлийг Ч:7 “Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино теарт-МУБИС” болгож, өөрчилсөн байна.

Түүнчлэн Ч:22 “Шадивлангийн эцэс-Зуслан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийн замнал хамгийн урт буюу 83 зогсоолтой, зорчигчдын хүлээгдлийн хугацаа их байдаг тул богино эргэлтийн Ч:22 “Шадивлангийн эцэс-МҮЭСТО-Тээврийн товчоо” чиглэл болгосон бол Ч:82 “Чингис СООСЭ-10-р хороолол” чиглэлийг шинээр нээжээ.

Эдгээр чиглэлийн дагуу маргааш буюу наймдугаар сарын 16-наас нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчлэх юм байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авдаг байна.